Интегратив болон альтернатив анагаах ухааны тэнхим (통합대체의학과)
ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА
Интегратив болон алтернатив анагаах ухааны тэнхим нь өвчтөн төвтэй эрүүл мэндийн орчинд нэмэлт
орлуулах анагаах ухааныг нэвтрүүлэн, бие мах бодийн дархлааг бэхжүүлж, эдгэрэх чадварыг сайжруулах
зорилгоор бие махбод, сэтгэл санаа, оюун санаа, нийгмийн эрүүл мэндийн харилцан хамаарлыг онцлон
тэмдэглэсэн шинэ ухагдахууны системийн шинжлэх ухаан юм.
Шинхан их сургууль нь дөрөвдүгээр үеийн үйлдвэржилт, хөгшрөлтийн нийгэмд нийцүүлэн эрүүл мэндийн, эмнэлгийн салбарын нэгдлийг бий болгон орлуулах анагаах ухааны аюулгүй байдал, үр дүнг
баталгаажуулсан эмнэлзүйн судалгаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний системийн судалгаа зэргийг
хийж, дэлхийд шинэ интегратив анагаах ухааны үеийн урьдчилан сэргийлэх анагаах ухааны мэргэжилтэн
бэлтгэхийг зорьж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн нөхөн сэргээх үйлчилгээ,
хөдөлгөөний хөгжлийн нөхөн сэргээх мэргэшлийн хичээлийн хөтөлбөртэй сургалтын байгууллага бөгөөд
орчин үеийн нийгэмд сэтгэцийн эрүүл мэндийн хэрэгцээ өсөж байгаатай холбогдуулан хүний сэтгэл санаа,
зан үйлийг шинжлэх ухааны үүднээс судалж, хүний бие махбод, сэтгэл санаа, нийгмийн эрүүл мэндийг
дэмжих, эмнэлзүйн оношилгоонд тулгуурласан нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх ажиллагааг явуулж
чадах мэргэжилтэн бэлтгэхийг зорилгоо болгож байна.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
- Аж үйлдвэрийн 4-р хувьсгал болон эрүүл мэндийн орчны өөрчлөлттэй уялдуулан шинжлэх ухаанаар
батлагдсан нөхөн сэргээх, орлуулах эмчилгээг ойлгож, үүний үндсэн дээр нэгдсэн нөхөн сэргээх анагаах
ухааны үнэт зүйлс болон хосолсон судалгаанд шаардлагатай шилдэг боловсон хүчин бэлтгэх
- Бие махбод болон оюун санааны харилцан хамаарлын талаар судалгаа хийж, хүний биед гарсан тэнцвэргүй
байдлын асуудлыг шийдвэрлэж, орлуулах эмчилгээ болон эмнэлгийн сэтгэл судлалын аргыг ашиглан
харилцаа холбоо болон бүхэлд нь эдгээх мэргэжилтнийг бэлтгэх
- Орлуулах эмчилгээ, сэтгэл засал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зэргийг нэгтгэсэн сургалтын
хөтөлбөрийг хэрэгжүүлж, үүний үр дүнд ирээдүйн эрүүл мэндийн ухагдахууны системд
/ухагдахууны системд/ тохирсон практик мэргэжилтнийг бэлтгэх
НАРИЙН МЭРГЭЖИЛ
- Сэтгэцийн эрүүл мэндийн эмчилгээ 정신건강심리치료 전공
Хүний сэтгэл зүй болон үйлдлийг шинжлэх ухаанчаар судалж,амьдралын нөхцөлд хэрэглэх замаар сэтгэл зүйн
эрүүл мэндийн эмчилгээний тусламжтайгаар хүний сайн сайхан байдлыг (well-being)эрхэмлэдэг сэтгэцийн
эрүүл мэндийн эмчилгээний мэргэжилтнийг бэлтгэнэ
-
Физик эмчилгээ, бариа засал 물리치료 전공
Өвчин болон бэртлээс үүдсэн бие махбодын үйл ажиллагааны сааталтай хүнийг үнэлж, урьдчилан
сэргийлэх, нөхөн сэргээх замаар хэвийн үйл ажиллагааг сэргээж, эрүүл мэндийг эрэлхийлж буй хөгширч
байгаа нийгэмд хэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх
-
Эрүүл ахуй, анагаах ухаан судлал 보건의료연구 전공
Эрүүл мэндийн сургалтын системийн нэгдсэн сүлжээ бий болгоход чиглэсэн шинжлэх ухааны болон
менежментийн холимог судалгаа
ТӨГССӨНИЙ ДАРААХ АЖЛЫН БАЙР
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүн, өндөр насны хүмүүсийн нөхөн сэргээх эмчилгээний салбар
- Сэтгэл зүйн эрүүл мэндийн салбар
- Ой, амралт сувилал, эдгээх төвийн мэргэжилтэн
- Эрүүл мэндтэй холбоотой салбар болон төр, орон нутгийн эрүүл мэндийн төрийн бодлогын судлаач
- Нөхөн сэргээх эмчилгээ болон эрүүлийг хамгаалах төрийн бодлогын салбар
- Хүний био механизмын хэрэглээг судалсан бизнесийн судалгааны мэргэжилтэн
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбар
