Урлагийн сэтгэл судлал ба эмчилгээний тэнхим(예술심리상담치료학과)
ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА
Урлагийн сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээний тэнхим нь христийн шашны оюун ухаан, сэтгэл санааг
төгөлдөржүүлэх хүн төрөлхтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах философи дээр үндэслэн хувь хүн
болон нийгмийн амьдралын чанарыг сайжруулахын тулд урлагт суурилсан сэтгэл зүйн зөвлөгөө эмчилгээ,
мөн хүүхдэд зориулсан боловсролын зөвлөгөөг судалж, хэрэгжүүлэхэд чиглэгддэг.
Энэхүү тэнхим нь кино,театр, дүрслэх урлаг, бүжиг, өгүүллэг зэрэг олон төрлийн соёл, урлагийн салбар
болон сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээний шинжлэх ухааныг нэгтгэн, орчин үеийн хүмүүсийн төрөл бүрийн
сэтгэл зүйн асуудлыг эмчлэхэд туслах зорилготой төдийгүй өдөр тутмын амьдралын сэтгэл зүйн болон
сэтгэл хөдлөлийн тогтвортой байдлыг хангах урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг онол, практикийн
хувьд судалдаг.
Түүнчлэн, цогц өсөлт ба, бүтээлч амьдралыг цогцлоох соёл, урлагийн боловсролын үйл ажиллагаагаар
дамжуулан соёлын түвшинд хүрээгээ тэлж байна. Эмнэлэг, сургууль, нийгмийн халамжийн төвүүдээс эхлэн улсын болон олон нийтийн байгууллагуудтай хамтран, орон нутгийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих
хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтээлч урлагийн боловсрол, эмчилгээгээр дамжуулан хүлээн зөвшөөрөх болон
нэгдэх боломжийг олгох хөтөлбөрүүдийг тасралтгүй боловсруулахаар хичээж байна. Мөн үүний үндсэн дээр мэргэжилтэн бэлтгэх клиник сургалтын орчныг өргөжүүлсээр байна.
Өнөө үед урлагийн сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ нь зөвхөн эмгэг судлалын хүрээнд бус сэтгэлийн
тайвшрал, эдгэрэл шаардлагатай хүн бүхэнд зориулсан зүйл болсон байна. Үүний дагуу нийгмийн янз
бүрийн насныхан, олон төрлийн зорилтот бүлгүүдэд хэрэгцээтэй болж, энэ чиглэлээр ажиллах хүний
нөөцийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Цаашид урлагийн сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээний тэнхим нь
зөвхөн зөвлөгөөний уламжлалт чиглэлээс даван гарч, илүү өргөн хүрээтэй, төрөл бүрийн салбаруудад хөл
тавих боломжтой гэдгээрээ сайшаалтай юм.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
- Урлагийн сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээний тэнхим нь конвергенцийн онолоор салбар хоорондын уялдаа холбоотой сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж оюутнууд бие махбод, сэтгэл хөдлөл, оюун санаагаа
нэгтгэн илэрхийлэх урлагийн үйл ажиллагаа болон онолыг судалж, өөрсдөө эмчилгээний үйл явцыг биечлэн туршсанаар төлөвшсөн сэтгэл засалч, зөвлөгч мэргэжилтэн бэлтгэх.
- Сургалтын хөтөлбөрөөр олж авсан урлагийн сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээний туршлагыг бусадтай
хуваалцаж чадах сэтгэл зүйн эмчилгээ, зөвлөгөөний хандлага, арга техник, үйл явц болон үнэлгээг
хэрэгжүүлэхэд шаардлагатай ур чадваруудыг эзэмшин салбарын судлаачийн хувьд нийгэмд хувь нэмрээ
оруулах чадвартай мэргэжилтнийг бэлтгэх
НАРИЙН МЭРГЭЖИЛ
Урлагын сэтгэл зүйч * /silvercare/ 예술심리상담치료·실버케어 전공
Урлагийн сэтгэл зүйн зөвлөгөө эмчилгээ, ахмад настны арчилгаа,асрамжийн технологийн мэргэжил нь
урлагт суурилсан эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгч төвтэй эмчилгээний үйл явцыг хөтлөн
явуулах зорилгоор уран зураг, хөгжим, уран зохиол, бүжгийн хөдөлгөөн, театр, кино, гэрэл зураг зэрэг
олон төрлийн урлагийн хэрэгслүүдийг ашиглан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх аргуудыг хослуулан
хэрэгжүүлдэг мэргэжилтэн бэлтгэдэг.Тус мэргэжил нь хөгжлийн сэтгэл зүй, зөвлөгөө өгөх үндсэн
ойлголтыг эзэмшүүлж, сэтгэл судлал, эмгэг зүйн судалгаа, урлагт суурилсан эмчилгээний онол,
хандлагуудыг сурах боломжийг олгодог. Мөн оюутнууд бодит орчинд туршлага хуримтлуулах дадлагын
хөтөлбөрт хамрагдаж, ахмад настны сэтгэл зүйн хэрэгцээнд тохиорсон ур чадвар, арга барилыг
хөгжүүлдэг. Хичээлийн хөтөлбөр нь насны онцлогт тохирсон боловсролын агуулгаар баяжигдаж, өндөр
настнуудын сэтгэл зүйг судлах, тохирсон аргачлалуудыг эзэмшихэд чиглэгдсэн. Ингэснээр оюутнууд
сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээний онол, практикийн мэдлэгийг бүтээлч байдлаар хослуулан ашиглаж, янз
бүрийн салбар, орчинд өндөр ур чадвараа харуулахуйц мэргэжлийн түвшинд хүрдэг.
Хүүхдийн боловсролын зөвлөх 아동교육상담 전공
Хүүхдийн боловсролын зөвлөгөөний мэргэжил нь онолын болон практик мэдлэгийг хослуулан боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бага насны хүүхдийн боловсрол, зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшсэн
мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгддэг. Бага насны хүүхдийн боловсролын байгууллагад хэрэгжүүлж болох
сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих хөтөлбөрийн судалгаа, хөгжүүлэлт, хүүхдийн сэтгэл зүйн
зөвлөгөө, эмчилгээ болон эцэг эхийн боловсролын онол, хэрэгжилтийн чиг хандлагыг судлан ирээдүй хойч
үеийн гол тэнхлэг болсон хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хариуцах мэргэжилтэн бэлтгэнэ.
ТӨГССӨНИЙ ДАРААХ АЖЛЫН БАЙР
- Улсын болон олон нийтийн байгууллагын мэргэжилтэн:цэцэрлэг, бага,дунд, ахлах сургуулийн хичээлийн дараах хөтөлбөр, сургуулийн
- Эмнэлгийн эмчилгээний ажилтан: Асрах газар өвчтөний тасаг, хүүхдийн мэдрэлийн сэтгэл зүй, сэтгэцийн эмнэлэг, ахмад настны эмнэлэгт
- Тусгай бүлгийн мэргэжилтэн: Цэргийн ангиуд, цагдаагийн байгууллага, хорих анги, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн
- Төрийн яамдын төслүүдэд оролцох: Соёл, аялал жуулчлалын яам болон бусад төрийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй соёл, урлагийн
- Төгссөний дараа Шинхан их сургуулийн захирал болон соёл урлагийн бүтээлч дэмжлэгийн холбооны хамтарсан нэрээр дараах хувийн гэрчилгээг авах
- Төгссөний дараа Шинхан их сургуулийн захирал болон соёл урлагийн бүтээлч дэмжлэгийн холбооны хамтарсан нэрээр дараах хувийн гэрчилгээг авах боломжтой:
зөвлөгөө, номын сан, нийгмийн халамжийн байгууллагууд (хүүхэд, өсвөр насныхан, ахмад настнууд) мөн төрийн яамд, олон нийтийн
байгууллагын харьяа урлагийн сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээний ажилтан
урлагийн сэтгэл зүйн эмчилгээний зөвлөгч
байгууллагуудад урлагийн сэтгэл зүйн эмчилгээ, зөвлөгөөний ажилтан
эмчилгээний төслүүдэд оролцох
боломжтой:
-Нэгдсэн урлагийн сэтгэл зүйн зөвлөгч - Дүрслэх урлагийн сэтгэл зүйн зөвлөгч
-Хөгжмийн сэтгэл зүйн зөвлөгч - Кино урлагийн сэтгэл зүйн зөвлөгч
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн сэтгэл зүйн зөвлөгч - Нийгмийн сэтгэл хөдлөлийн хөгжлийн сэтгэл зүйн зөвлөгч
