Нийгмийн халамж(사회복지학과)
ТЭНХИМИЙН ТАНИЛЦУУЛГА
Нийгмийн халамжийн тэнхим нь нийгмийн эмзэг бүлгийн халамжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх мэргэжилтэн, удирдагчдыг бэлтгэх зорилготой. Нийгмийн халамжийн салбарт философи, онолыг гүнзгийрүүлэх
судалгаанд тулгуурлан дадлага хийж туршлага хуримтлуулж ур чадвараа дээшлүүлж бататгадаг. Түүнчлэн
нийгмийн халамжийн бодлого, түүх, нийгмийн халамжийн практикийн онол, өнөөгийн нөхцөл байдлыг судлан
түүнд дүн шинжилгээ хийх, үнэлэх арга техникийг судалдаг. Үүнээс гадна, нийгмийн халамжийн салбарт судалгаа
хийхэд шаардлагатай төрөл бүрийн арга зүй, технологийг судлан, нийгмийн өөрчлөлтийг удирдан чиглүүлэх
чадамжийг нэмэгдүүлэхийг зорьдог. Мөн оюутнууд төрөл бүрийн нийгмийн халамжийн салбарт мэргэшиж,
халамжийн нийгмийг бий болгоход тэргүүлэх үүрэгтэй удирдагчдыг бэлтгэх болно.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
- Шинэ бүтээлч чадварт суралцахын тулд нийгмийн халамжийн салбарт тэргүүлэх хүний эрх, үнэ цэнд
суурилсан мэргэжлийн боловсролыг олгодог
- Бүтээл, нэгдэл, сорилт, харилцаа, хүмүүнлэг, үйлчилгээг нийгмийн халамжийн мэргэжилтний хувьд
хэрэгжүүлэх чадварт сургана
- Олон талт байдалд суурилсан боловсролын харилцаа холбоогоор хүлээгдэж буй асуудлыг шийдэж чадах
нийгмийн халамжийн мэргэжилтнүүдийг төлөвшүүлэх
- Нийгмийн хариуцлага ба үнэ цэнийг хэрэгжүүлэх бүс нутгийн удирдагчийг бэлтгэх
- Дэлхий даяаршил ба мэдээллийн харилцаагаар ирээдүйг төлөвлөх глобал лидерийг бэлтгэх
НАРИЙН МЭРГЭЖИЛ
- Нийгмийн халамж судлал 사회복지실천 전공
Нийгмийн халамжийн мэргэжил нь нийгмийн халамжийн практикт хөндлөнгөөс оролцох онол, арга техникийг
гүнзгийрүүлэн судлах боломжийг олгодог бөгөөд хүүхэд өсвөр насныхан, хөгжлийн бэрхшээлтэй, эмэгтэйчүүд,
цэрэг, ахмад настан зэрэг амьдралын янз бүрийн мөчлөгт зориулсан нийгмийн халамжийн дадлагын хичээлүүдээр
дамжуулж туршлага, ур чадварт суралцах боломжоор хангадаг. Засан хүмүүжүүлэх халамж, эмнэлгийн халамж,
сэтгэцийн эрүүл мэндийн халамж, сургуулийн халамж зэрэг нийгмийн халамжийн янз бүрийн талбарт
дадлагажуулан ур чадвар эзэмшүүлдэг. Нийгмийн халамжийн мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх, гүнзгийрүүлэн
судлах замаар нийгмийн халамжийн мэргэжилтнийг бэлтгэдэг.
- Нийгмийн бодлого судлал 사회복지정책 전공
Нийгмийн халамж судлал нь нийгмийн халамжийн макро тал болох бодлого, удирдлагын чиглэлээр холбогдох
онолуудыг судалж, нийгмийн халамжийн бодлогыг тодорхойлж, бодлогын сүлжээний эерэг үйл ажиллагаа,
орон нутгийн чадавхыг бэхжүүлэх замаар мэргэжилтнийг удирдлагаар хангадаг мөн нийгмийн халамжийн
бодлого, мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх захиргааны мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлнэ.
- Эмнэлзүйн нийгмийн халамж судлал 임상사회복지 전공
Эмнэлзүйн нийгмийн халамжийн мэргэжил нь нийгмийн халамжийн практикт эмнэлзүйн орчинд явагддаг, хувь
хүн, гэр бүлийн сэтгэл хөдлөл, сэтгэцийн эмгэг зэрэг сэтгэц-нийгмийн үйл ажиллагааны алдагдал,
хөгжлийн бэрхшээл, хохирлыг эмчлэх, урьдчилан сэргийлэх нийгмийн ажлын онолоор мэргэших
боломжтой учраас эмнэлзүйн нийгмийн ажилтны чадавхыг бэхжүүлнэ.
ТӨГССӨНИЙ ДАРААХ АЖЛЫН БАЙР
- Нийгмийн халамжтай холбоотой эрдэм шинжилгээний хүрээлэн, профессор
- Нийгмийн халамжийн удирдлагатай холбоотой төрийн байгууллагуудад
- Нийгмийн халамжийн бодлогын ажилтан болон үйл ажиллагааны ажилтан
- Нийгмийн халамжийн удирдлага, орон нутгийн засаг захиргаа хариуцсан албан тушаалтан
- Нийгмийн халамжийн гарааны бизнес: Нийгмийн халамжтай холбоотой төрийн бус байгууллагууд гэх мэт
